Монгол Улс нь Төв Азийн мөнх цаст оргил, сүрлэг уулс, гоёмсог нуур, голууд жигдэрсэн, хязгааргүй үргэлжлэх тал хээр, говийн элсэн манханууд хосолсон, онгон байгалийн музей орон билээ. 1564,1 мянган км2 газар нутагтай, Японоос 4 дахин, Англи, Герман, Франц, Итали, Австри, Бельги зэрэг улсын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцэх асар уудам энэ нутагт 2,5 сая Монголчууд Өрнө Дорнын соёл иргэншлийг хослуулан аж төрдөг нь дэлхийд хаана ч байхгүй сонин амьдрал ажгуу.

Орос, Хятад хоер их гүрний дунд оршдог Монгол орон нь хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй эзэнт гүрнийг байгуулж байсан. Өрнө Дорнын өвөрмөц соёлтой, нүүдэлчдийн соёл иргэншилтэй улс юм.

Copyright © Өгий Тур ХХК Вэб сайтыг Глобал Коммуникэйшн ХХК