Бидний Тухай

Монгол эх ороны төвд оршдог Өгий нуур Архангай аймгийн нутагт байдаг, Монгол улсын томоохон нууруудын нэг, 27 ам дөрвөлжин км талбайтай. Дундаж гүн нь 6,64м, зарим газраа 15,3м эргийн шугамын урт нь 23,5 км.Торгон элс, хайрган эрэгтэй эрэг орчимдоо гүехэн, давалгаа зөөлөн, завиар аялахад нэн тохиромжтой. Байгалийн сонин тогтоцтой тул усанд сэлэх, наранд биеэ шарах, морь, тэмээгээр болон явганаар аялахад тун сонирхолтой. Өвлийн улиралд нуурын толигор мөсөн гадарга дээр цана, тэшүүрээр гулгах, морин чаргаар зорчих, цас мөсний спортоор наадах бүрэн боломжтой. Өгий нуур нь 150 гаруй төрлийн нэн ховор ба ховор зүйлийн шувууд нутаглдаг, Умард мөсөн далайн ай савд хамаарах 14 зүйлийн загастай (Цурхай, Улаан нүдэн, Алгана, Бух сугас, Булуу цагаан, Цулбуурт, Хэлтэг, Гутаарь, Сибирь сугас, Ердийн нүцгэн жараа, Нуурын нүцгэн жараа,Сахалт эрээлж, Чимхүүр загас) арвин нөөцтэй. Та бүхнийг зочилхыг урьж байгаа "Өгий тур" жуулчны бааз нь Монгол улсын төв хэсэгт оршдог үзэсгэлэнт, Цэнхэр нүдэн Өгий нуурын хойт эрэг байгалийн ер бусын уран бүтээл “Хойт мэргэн шанаа” хэмээх шувуут хошууны дэргэд байрладаг. Өгий тур нь Монголын аялал жуулчлалын шилдэг хөтөлбөрүүд болон түүхийн дурсгалт газруудын уулзвар төв. Манай баазаас 22км-т өнөөгийн Туркийн өвөг дээдэс, түүх дурсгалын томоохон цогцолборТүрэгийн хөшөө, 70 км-т Ази Европыг тэгнэсэн Монгол Их гүрний эртний нийслэл Хархорин хот байрладагийг та сонирхоно гэдэгт бид итгэж байна. Архангай, Хөвсгөлийн аялал жуулчлалын маршрут нь манайхаар зочлон, Цэнхэр нүдэн Өгий нуурын байгалийн сайханыг үзнэ. Нийслэл Улаанбаатараас Хустай цогцолборын байгалийн музей болох бэлчиж буй хулан, тахь, Цогт тайжийн хар балгас түүхэн музейг үзэх боломжтой. Манай бааз нь Монгол үндэсний 20 гэрт нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авдаг. Гэр ресторан, баранд нарийн мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн Монгол үндэсний болон Ази Европын хоолоор нэг ээлжиндээ 45-50 хүнд үйлчилнэ. Мөн боловсон тохижилт бүхий ариун цэврийн байртай. Манай баазад морилон ирсэн хүндэт зочин та Монголын төв хэсгийн байгаль экологийн унаган төрхөөрөө байгаа түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялан нийслэл хотоос хамгийн ойрхон цэнгэг уст Өгий нуурын зөөлөн давалгаа, загасны умбан шумбах олон төрлийн шувуудын уянгат дуу хоолойг сосох, загасны болон бусад хоолны үнэхээр сайхан амт, тохилог орчин соёлтой үйлчилгээгээр таныг угтана.

     

"Хоёр цэцэг"-ийн зэрэглэлтэй "Өгий тур" Та бүхнийг урьж байна
Манайд тавтай морилоно уу.

 
Copyright © Өгий Тур ХХК Вэб сайтыг Глобал Коммуникэйшн ХХК